Сэрэмжлүүлэг: 7 настай хүүхэд унадаг дугуйныхаа гинжинд хуруугаа хавчуулжээ

2022-05-31,   274

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “Содон” хороолол 7 настай хүүхэд унадаг дугуйны гинжинд хуруугаа хавчуулсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 15:03 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан очиход Б/7 настай, эрэгтэй/ нь унадаг дугуйны гинжний завсар зүүн гарын ядам хуруугаа хавчуулсан байсныг 10 минут ажиллаж гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аав З-д хүлээлгэн өгчээ.
Сэрэмжлүүлэг: 7 настай хүүхэд унадаг дугуйныхаа гинжинд хуруугаа хавчуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ