Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээ, Мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийх талаар, Хилийн Зам-Үүд боомтод тогтоосон тусгай горимын хугацааг сунгах тухай, Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журам зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Засгийн газрын хуралдаанаар мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийх талаар хэлэлцэнэ |
|