Цэцэрлэгийн хүүхдүүдийн нэрээр 200 сая төгрөг завшсан эрхлэгч, багш нарыг баривчилжээ

2022-05-31,   340

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон хувийн хэвшлийн 420 орчим цэцэрлэгт засгийн газраас сар тутам тухайн цэцэрлэгийн хүүхдийн орон тооноос хамаарч хувьсах зардал олгодог байна. Гэтэл энэ мөнгө хүүхдэд биш хэдэн хувийн цэцэрлэг нэртэй ямарч хүүхэдгүй албан тушаалтнуудын танил тал гэх этгээдүүдийн халаасанд ордог байна. Энэ оны 05 дугаар сарын сүүлээс эхлэн Нийслэлийн дүүргүүдэд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн эрх бүхий албан тушаалтнууд нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн их хэмжээний санхүүжилт авч завшсан асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдөр буюу 2022.05.27-ны өдөр Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн цэцэрлэг, дүүргийн төрийн сан, боловсрлын хэлтэст цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийжээ. Ингээд Монголын хүүхэд хөгжлийн ордон цэцэрлэгийн эрхлэгч, улсын 96 дугаар Цэцэрлэгийн нягтлан нар нь төрөөс олгож байгаа хувьсах зардал, санхүүжилтийг Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэниэй бүлэглэн нар нь хуурамч баримт ашиглаж завшсан гэх асуудал илэрсэн ажээ. Тэднийг төсвөөс олгодог хувьсах зардал 200 сая гаруй төгрөгийн завшсан гэдэг үнэслэлээр саатуулан шалгасан байж болзошгүй байна. Цэцэрлэгүүд нь хүүхдүүдийн эцэг эхээс төлбөр авахын зэрэгцээ хуурамч баримт бичиг бүрдүүлэн төсвийн санхүүжилтээс давхар мөнгө авч байгаа нь хүүхдийг ашиг олох хэрэгсэл болгож байна. Түүгээр ч барахгүй зарим хүмүүс хэд хэдэн цэцэрлэгээр ашиг олохын хажуугаар, өөрсдийн алтны ордтой нөлөө бүхий эрхэмүүдийн байгаа талаар мэдээлэл байна.
Цэцэрлэгийн хүүхдүүдийн нэрээр 200 сая төгрөг завшсан эрхлэгч, багш нарыг баривчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-31 12:40:34
    Зочин: Дээр байгаа хөгжлийн банкны лалруудаа яаж ч чадахгүй байж доод байгаа хэд адилхан л үзнэ шүү
Шинэ мэдээ