Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулдаг мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдтэй холбоотой асуудал олон нийтийн сүлжээнд анхаарал татсан асуудлын нэг болоод байна.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийхээр болжээ.
Засгийн газрын мягмар гарагийн хуралдаанаар Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг болон экспортын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатай хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллах, шалгалтын дүнг танилцуулахыг үүрэг болгосон. Яг энэ үйл явцтай холбогдуулан Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулдаг мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд тавдугаар сарын 31-ээс зургадугаар сарын 1-ээс шилжих шөнө нийслэл Улаанбаатар хот руу мах зөөсөн гэх мэдээлэл тархаад байна.
Эмээлт дэх махны үйлдвэртэй холбоотой асуудлаар ШАДАР САЙД мэдээлэл хийнэ |
|