Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад БНХАУ-ын нэр бүхий хоёр иргэн байрлаж байгаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Иймээс Гадаадын иргэн, харьяатын газраас дээрх хоёр иргэнийг шалгасан байна. Шалгалтаар дээрх иргэдийн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь 2021 оны дөрөвдүгээр сарын 22, 2022 оны нэгдүгээр сарын 15-ны өдрүүдэд тус тус дуусаж, эх орондоо бүрмөсөн буцахаар хасалтаа хийлгэсэн. Гэвч “Ковид-19” цар тахлын улмаас улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан учир нутаг буцах боломжгүй нөхцөл байдалтай байгаа нь тогтоогджээ. Мөн тухайн иргэд нь өөрийн орны Элчин сайдын яамандаа нутаг буцах хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн байна. Иймээс “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн дагуу ямарваа торгууль, шийтгэвэр ногдуулахгүйгээр, хил нээгдсэн үед эх оронд нь буцаах арга хэмжээ авах юм.
Махны үйлдвэрт ажилладаг БНХАУ-ын хоёр иргэний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан байна гэв |
|