Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцэж буй гэнэ. Тус холбооныхон үндэсний баяр наадамд зөвхөн монгол адуу уралдах ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Тиймээс өнөөдөр 10.00 цагт Монгол Бөхийн өргөөнд хэлэлцүүлэг хийж, 12.00 цагаас Бөхийн өргөөнөөс Сүхбаатар талбай хүртэл жагсаал зохион байгуулахаар болжээ. Мөн 14.00 цагт Сүхбаатарын талбайд мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөх бичиг, Улсын Их Хурлын дарга, Засгийн Газарт албан шаардлага хүргүүлэх аж. Тэд шаардлагын хариугаа авах хүртлээ суулт хийхээ илэрхийлээд байна.
Уяачид Сүхбаатарын талбайд жагсаж, төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлнэ |
|