Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Задгай”-д будаа хадгалдаг байсан хуучин агуулахын зооринд цогцос байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 12:20 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2 км зам туулан очиход “Гурил тэжээл” ХХК-ийн ашигладаггүй агуулахын 9 орчим метрийн гүнтэй будаа хадгалдаг зооринд тус сумын 7 дугаар хорооны харьяат иргэн Г-гийн хүү О /14 настай, эрэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Тухайн хүүхэд 06.02-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан аж.
Сураггүй болсон 14 настай хүүг ашигладаггүй хуучин агуулахын зоориноос олжээ |
|