Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал түр завсарлаад байна. Хуралд шүүх бүрэлдэхүүнээр Б.Батболор, Х.Одбаяр, И.Ганбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Нандинцэцэг оролцож байгаа юм. Үдээс өмнөх шүүх хуралдааны үеэр шүүгчдэгч Н.Түвшинбаярын өмгөөлөгч, хохирогч талд нэхэмжлэлийн дагуу 360.6 сая төгрөгийг өмнөх төлбөрүүд дээр нэмж төлсөн тухай баримтыг танилцууллаа. Талийгаачийн гэр бүл, үр хүүхдэд нь дэмжлэг болох үүднээс шүүгдэгч өөрийн гэр бүлийн захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх талаар хохирогч талтай тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэхээр болжээ.
SENSATSI NEWS•••Н.Түвшинбаярын гэр бүлийн эзэмшлийн хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогч талд шилжүүлнэ‼️ |
|