ШУУРХАЙ: Шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноолоо

2022-06-09,   252

Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноолоо. Прокуророос 19 жилийн ял төлөвлөсөн ч шүүхээс 16 жил болгон ялын хэмжээг бууруулж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болов.  Мөн шүүгдэгч Н.Түвшинбаяр нь талийгаачийн эмчилгээ, оршуулга, бусад зардалд 2.7 тэрбум төгрөгийг төлсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүйг шүүхийн тогтоолд дурджээ.   Талийгаачийн эхнэр Б.Нандинцэцэгийн өмгөөлөгч Санчирболд "Шүүхийн тогтоолыг 15 хоногт багтаан гардан авсны дараа гомдол гаргах эсэхээ шийднэ" гэдгийг хэллээ. Мөн Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров ч шүүхийн тогтоолыг гардан авсны дараа давж заалдах эсэхээ шийдвэрлэхээ мэдэгдэв.
ШУУРХАЙ: Шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ