АНУ-Д ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ ТАРИАНЫ ТУРШИЛТАД ОРОЛЦСОН БҮХ ӨВЧТӨН БҮРЭН ЭДГЭРЧЭЭ

2022-06-09,   283

АНУ-д хийгдсэн эмнэл зүйн туршилтаар достарлимаб хэмээх эмийн бэлдмэл нь туршилтад хамрагдсан өвчтөн бүрийн хорт хавдрыг амжилттай устгасан байна. Достарлимаб хэмээх энэхүү эм нь Жемперли гэдэг брэнд нэрээр худалдаалагдаж байгаа бөгөөд эндометрийн хорт хавдрын үед хэрэглэдэг, дархлаа эмчилгээний бэлдмэл юм. Харин энэ удаагийн судалгаагаар тус эмийг шулуун гэдэсний хорт хавдрын эсрэг хэрхэн ажиллахыг хүний биед туршжээ. Туршилтыг Memorial Sloan Kettering хавдар судлалын төвийн судлаачид гүйцэтгэсэн байна. Туршилтад шулуун гэдэсний хорт хавдартай, химийн болон цацрагийн эмчилгээ хийлгээгүй 12 өвчтөн хамрагдсан ба тэд зургаан сарын турш гурван долоо хоног тутамд достарлимабыг тариулсан байна. Зургаан сарын дараа туршилтад хамрагдсан 12 өвчтөнд бүгдэд нь хорт хавдрын шинж тэмдэг байхгүй болсон бөгөөд хавдрыг илрүүлэх хамгийн сайн шинжилгээний аргууд болох MRI, PET, дурангийн шинжилгээ, биопси хийсэн боловч алинд ч хавдар илрээгүй ажээ. Энэхүү туршилтын эхний үр дүнгүүдээс үзэхэд өнөөг хүртэл мэдээлэгдсэн хорт хавдрын эсрэг төрөл бүрийн эмийн бэлдмэлүүдээс хамгийн үр дүнтэй нь ч байж магадгүй байна. Учир нь өмнө нь ямар ч хорт хавдрын эсрэг эмчилгээ ийм өндөр үр дүнд хүрч байгаагүй юм. Туршилтын хугацаанд өвчтөнүүдийн дөрөвний гуравт нь тууралт гарах, загатнах, ядрах, дотор муухайрах зэрэг бага болон дунд зэргийн гаж нөлөө илэрсэн байна. Эдгээр 12 өвчтөний эмчилгээ бүрэн дууссан бөгөөд хавдар дахин гарч ирэх эсэхийг тогтоохын тулд судалгааны багийн хяналтад байлгаж байгаа юм. Одоогоор хэнд нь ч хавдар илрээгүй бөгөөд цаашид ч хавдар илрэхгүй байх гэдэгт судалгааны баг илтгэлтэй байгаа юм.
АНУ-Д ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ ТАРИАНЫ ТУРШИЛТАД ОРОЛЦСОН БҮХ ӨВЧТӨН БҮРЭН ЭДГЭРЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-09 23:34:26
    Хүн :
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-09 23:31:08
    Хүн: АНУ-д энэ тариаг илүү сайн судлаад гаргавал дэлхийн бүх оронлуу албан ёсны өөрсдөө л зөвхөн худалдаалдаг л болгоорой доо муухай өвчин хавдар байхгүй болвол аштай юу АНУ өөрсдөө л зөвхөн худалдаалдаг болоорой тэгэхгүй бол манай улсын урд байрлах улс кэцүүшдээ
Шинэ мэдээ