Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ БНСУ-д зохион байгуулагдаж буй Азийн пара пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнийг орхин гарахад хүрчээ.
Тэрбээр энэ талаараа нийгмийн сүлжээндээ "БНСУ ААШТ-н нээлтэн дээр МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААГ ИНГЭЖ хийжээ. Иймээс энэ тугийг барьж гарсангүй. Дасгалжуулагч бид хоёр тэмцээний зохион байгуулагч талд гомдол гаргаад тэмцээний нээлтийг орхин гарлаа" хэмээн бичсэн байна.
Уг тэмцээн нь 2024 оны Парисын Пара олимпод оролцох эрхийн шалгуурыг хангах чухал тэмцээнүүдийн нэг юм.
Э.Содномпилжээ Монгол Улсын далбааг алдаатай хийснийг эсэргүүцэж, Азийн аварга шалгаруулах тэмцээнийг орхин гарлаа |
|