Турк улсад хүүдээ хагалгаа хийлгэхээр очсон ч эмчилгээний зардал нь дутсан учраас Монгол иргэн консулын хашааны гадаа ийнхүү зогсож байна. Түүний хувьд цусны хортой хавдараар өвчилсөн хүүгээ хагалгаанд оруулахаар тус улсыг зорьсон ч эмчилгээний зардал дутжээ. амьд үлдээхийн тулд эд эрхтнээ зарахаар шийдсэн эцэг Туркын гудамжинаа зогсоно. Энэ талаар нийгмийн сүлжээнд ".Эцэг нь донор болох дүүтэй нь цуг Эрхэсийг аваад Турк руу очиж нэгэн эмнэлэгт хагалгаанд орох болтол урдчилгаа 70.000 доллароо төл гэж шаардаад төлөх бололцоо муу байгааг нь мэдмэгцээ эмнэлгээс хөөгөөд гаргачихсан аж. Эцэг эх нь Монголын элчин консулаас тусалцаа эрэн хүүгээ аваад өдөржин явж зорьж очиход Буддагийн төрсөн өдөр гээд хаалга нь цоожтой байж. Хүүгийн эцэг дээшээ тэнгэр хол доош газар хатуу юмдаа гэж арга барагдан нулимс асгаруулж хонох газар ч үгүй хүүгээ түрээд алхаж явна" хэмээн бичжээ
Туркийн эмнэлгээс хорт хавдартай хүүтэйгээ хөөгдсөн МОНГОЛ ИРГЭН эрүүл эрхтнээ зарж хүүхдээ эмчлүүлэхээр шийджээ |
|