Хэдхэн хоногийн өмнө Биеийн тамир спортын улсын хорооны даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн Ц.Шаравжамц Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөх болжээ.
Тэрбээр Засгийн газрын тэргүүнд биеийн тамир, спортын салбарын чиглэлээр зөвлөх юм байна.
Түүний хувьд хүүгийнхээ мөрөөдлийг биелүүлэхэд цаг гаргахаас гадна мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцахын тулд Биеийн тамир спортын улсын хорооны даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаагаа цахим хуудсаараа мэдэгдээд байсан юм.
Ц.Шаравжамц Ерөнхий сайдын зөвлөх болжээ |
|