Төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор болсон. Энэ шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлжээ. Гэхдээ шимтгэлийн буцаан олголтыг нь дараа сарынх нь 25-наас олгох шийдвэрийг Засгийн газар гаргасан байна.
Тэгэхээр иргэдийн тавдугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг энэ сарын 25-наас олгож эхлэх юм.
Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаалтыг энэ сарын 25-наас олгоно |
|