Залилах гэмт хэрэг төрлөө нэмж, "Романтиклах" гэх шинэ төрөл орж ирэх болжээ.
Гадаад улсад өндөр цалинтай ажил хийдэг гэж өөрийгөө итгүүлсэн залилагч нар монгол эмэгтэйчүүдтэй фэйсбүүкээр холбоо тогтоож залилсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, О хэмээх монгол эмэгтэй өөрийгөө АНУ-ын иргэн гэж итгүүлсэн Фэйсбүүк хэрэглэгч рүү 18 удаагийн үйлдлээр 77 мянган ам.доллар шилжүүлсэн хэрэг гарчээ. Эмэгтэй өөрийгөө залилуулж байгааг хоёр сарын турш мэдээгүй аж. Цагдаагийн байгууллага шалгахад ийм нэртэй иргэн АНУ-д байхгүй нь тогтоогджээ.
Ийм төрлийн гэмт хэргийн 60 хувь нь л илэрдэг бөгөөд нэгэнт гадаад дахь данс руу гарсан мөнгийг эргэж олох магадлал тун бага байдаг аж. “Романс залилан”-г технологи, цахим ертөнцийн хэрэглээний талаарх ойлголт багатай улс орнуудад ихэвчлэн үйлддэг байна.
Монгол эмэгтэй фэйсбүүкээр дурласан залуудаа 18 удаагийн үйлдлээр 77 мянган ам.доллар шилжүүлжээ |
|