УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ:
-Цаглавар дээр Үндэсний баяр наадмын тухай хуулийг эцэслэн батлах нь зургадугаар сарын 30-нд байна. Баяр наадмын хороон дээр баяр наадам зохион байгуулах санхүүжилтэд нэлээн хүндрэлтэй, хууль батлагдаагүй байгаа гэдэгтэй холбоотой тодорхойгүй байдлууд үүсч, хүндрэл гарч байна. Энэ жилийн наадмын нээлтэд хүндрэл гарч байна гэж зарим нэг урлагийн байгууллагуудаас цахим сүлжээнд мэдээлэл тавьсан байна. Баяр наадам гол зохион байгуулах үндэсний хорооны ажил нэлээн тусгагдаж байна. Наадам, бөх, сур гээд хурдан морины салбар хороо, бөхийн салбар хороо, харваачдын салбар хороо гээд салбар хороодын асуудлыг нэлээн журамласан, хуульчилсан юмууд их явж байгаа юм билээ. Ялангуяа сэргээш, допинг, үүлдэр угсааны гарал үүслийг яаж ялгах вэ гэдэг асуудал байна. Хуулиа зургадугаар сарын 30-ны өдөр гээд батлачихаар жишээлбэл, морин дээр техникийн асуудлуудаа хуульд яаж бэлдэх вэ гээд хугацааны асуудал байгаад байна. Ажлын хэсгийг Ж.Мөнхбат дарга ахалж байгаа байх. Хугацааг нь жаахан наашлуулах юм уу? Хөдөлж болдог бил үү, цаглабараар баталчихаар наашлуулж болох бил үү. Хоёрдугаарт, Д.Тогтохсүрэн даргын хэлсэнтэй ойролцоо санал хэлэх гээд байна. Угаасаа өмнө нь хуульчилж тогтоол гаргаагүй, журмаараа ажлын хэсэг байгуулаад явсан тул тогтоол баталчихаар нэлээн хүндрэлүүд гарах байх. Эргэдэд нээлттэй болгох гэдэг утгаар өөр ямар нэмэлтүүд орох вэ, тэр болгонд тогтоол гарчихсан байгаад байдаг, тогтоолоо харж байж болно гээд байвал хэцүү.
Энд үзэл баримтлал гээд биччихсэн, ямар ч тооцоо судалгаа, дүгнэлт танилцуулга гэсэн юм алга байна шүү дээ. Ийм тогтоол шууд ороод ирсэн байдаг. Эсвэл иргэд олон нийтээс ийм шаардлага тавьж байгаа юм уу. Төрийн захиргаа, олон нийтийн байгууллагуудаас ирсэн тооцоо, судалгаа байгаа юм уу гэхээр байхгүй. Ерөөсөө хоёр хуудсаар л Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгоё гэсэн асуудлаар Их хурлын тогтоол гаргах нь зохимжгүй байх аа гэж бодож байна.
Хуралдаан даргалагч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД:
-Хоёр гишүүн санал гаргаж байна. Нэгдүгээрт, төрийн ордны нутаг дэвсгэрийг заагтай, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай тогтоолын талаар. Хоёрдугаарт, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар. Нэгдүгээрт, энэ хуулийн төслүүдийг энэ зургадугаар сардаа багтаагаад гаргана гээд УИХ-ын даргын захирамж гарсан. Тиймээс хасах юм уу, өөрчлөх, ялангуяа хасах тухай шийдвэр гаргах асуудлаар УИХ-ын даргатай шаардлагатай бол бүлгүүд яриад, саналаа гаргах нь зүйтэй байх гэж бодож байна. Миний бодол. Гишүүд юу гэж бодож байна вэ?
Өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх хугацааг нааш цааш нь болгож болно. Ямар ч байсан цаглабар дотроо оруулаад баталчихъя. Эргээд цаг үеийн шаардлагаас болоод байнгын хороо хугацааг нь ярих шаардлага гарвал тэр үед нь ярьчихъя. Одоо нэрээр нь баталчихъя. Б.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатар нарын гишүүдийн өргөн барьсан тогтоолын төслийн асуудлыг цаглавартаа оруулахгүйгээр түр хойшлуулъя. Дараа нь сонсъё. Миний ойлгож байгаагаар, хоёр гурван хоногийн өмнө л өргөн мэдүүлсэн болохоор энэ асуудал ороогүй байгаа байх. Төрийн албаны тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээ цаглавар дотроо батлаад, Б.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатар нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг эргэж ярьж байгаад хэлэлцье.
ТББХ: ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
УИХ-ын байнгын хороодын өнөөдөр /2022.06.15/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын мэдээллийг хүргэж байна.
"Наадмын хууль батлагдаагүй учраас асуудлууд үүсч байна" |
|