Дуучин Т.Дэлгэрмөрөн, Т.Ананда нарын хувийн харилцааны асуудад олонд нээлттэй байсаар ирсэн. Хэд хэдэн удаа гэр бүлийн хүчирхийллийн хэргээс цагдаагийн байгууллагад шалгагдаж, шүүхээр хүртэл явж байсан дуучин Т.Дэлгэрмөрөн өчигдөр шөнө эхнэртээ гар хүрч, БЗД-ийн Эрүүлжүүлэх байранд хоножээ.
Салах тухай мэдээлэл олон цацагдсан ч, хоорондоо эвлэрсэн гэдгээ аялан тоглолт хийх үеэрээ зарласан. Гэтэл Т.Дэлгэрмөрөн дахин нэг удаа эхнэртээ гар хүрч хүчирхийллийн хэрэгт холбогдсоноор БЗД-ийн Эрүүлжүүлэх байранд очсон гэх мэдээллийг эх сурвалж өглөө.
Т.Дэлгэрмөрөн, эхнэр Т.Анандадаа дахин гар хүрч, эрүүлжүүлэх байранд оржээ |
|