Өнгөрсөн баасан гаргийн шөнө Японы Йокохама мужийн Исого-кү хотод гурван автомашин мөргөлдсөн ноцтой ослын улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн хөнгөн бэртжээ. Тус мужийн цагдаагийн газрын мэдээлснээр нас барсан эрэгтэй нь Монгол Улсын иргэн байсан бөгөөд ослын дараа яаралтай эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь амиа алджээ. Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна.
Японд зам тээврийн ноцтой осол гарч, Монгол иргэн амиа алджээ |
|