Цагаанхаданд буюу "Тайван зогсоол" цогцолборын тусгаарлалтад байсан жолооч нар нэгнийхээ аминд хүрчээ

2022-06-24,   338

Өмнөговь аймгийн Ханбогд сум буюу Цагаанхаданд байрлах Монфорд ХХК-ний байранд тусгаарлалтад байсан тээврийн жолооч нар нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн харьяат 44 настай эрэгтэй М-ийг Баянхонгор аймгийн Номгон сумын харьяат 37 настай Б нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж согтуурсан үедээ нүүрэн тус газар нь хүчтэй цохиж унагаасны улмаас амь насыг нь хохироожээ. Сэжигтэн этгээд болон хохирогч хоёр хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Амь хохирогч унахдаа плитан шал толгойгоороо мөргөж унасан байна. "Монфорд" ХХК-ийн "Тайван зогсоол" гэх цогцолбор нь А.Сүхбатын төрсөн дүү А.Баттөгсийн бариулсан цогцолбор бөгөөд ийнхүү нүүрс тээврийн жолооч нарыг тусгаарладаг юм. 
Эх сурвалж: ASU.mn

Цагаанхаданд буюу "Тайван зогсоол" цогцолборын тусгаарлалтад байсан жолооч нар нэгнийхээ аминд хүрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ