Энэ сарын 22-ны өдөр БНСУ-ын Жэжү хот руу эмчилгээ, аялал хийх зорилготой 126 Монгол Улсын иргэн очсон байна. Улмаар 23 иргэн иргэн харилцаагаа таслан алга болсон гэх мэдээллийг тус улсын хэвлэлүүд өгч байв.
Тэгвэл холбоогоо тасалсан 23 иргэний нэг нь Жэжү усан боомтоос Мугпу руу зорчих гэж байхдаа биеийн байцаалтгүйн улмаас баригдсан байна.
Мөн түүнд туслах гэж оролдсон Монгол Улсын иргэн /танил нь/ баригдсан иргэний хамтаар БНСУ-ын хилээр албадан гаргах тушаал гарсан талаар Bodigal Korea Info хуудаснаа мэдээлсэн байна.
23 иргэний нэг нь Жэжү усан боомтоос Мугпу руу зорчих гэж байхдаа баригджээ |
|