БНХАУ-ын Эрээн хотод коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж, хөл хорио тогтоогоод байсан.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн боомтын үйл ажиллагааг сэргээж, ачаа тээвэр хэвийн горимд шилжихээр болсон тухай эх сурвалж мэдээллээ. Мөн Эрээнд чингэлэг тээврүүдийг сугалааны зарчмаар явуулж байсныг болиулж, гаалийн хашаанд орсон тээврүүд ачаагаа шуурхай дүүргэх үүрэг хүлээхээр болсон байна. Эрээний талаас хийсэн энэ зохицуулалт тээврийн үнэ буурах нөхцөл байдлыг бүрдүүлэх юм.
Эрээн-Замын Үүдийн боомтын тээвэрлэлт хэвийн горимд шилжжээ |
|