Аз жаргалтай аяллын ЖОР

2022-06-30,   240

Таны хувьд аз жаргал гэж юу?

-Эрүүл энх, энх элэг бүтэн, амар амгалан байдал гэж олонх нь хариулна гэдэг эргэлзэхгүй байна.

Тэгвэл аз жаргалтай аяллын жор юу байх бол?

Зуны дэлгэр цагт гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо эх орныхоо байгалийн сайханд амарч зугаалдаг. Иймээс хүн бүр өөр өөрийн аз жаргалтайгаар аялах жороо боловсруулж суугаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгвэл аз жаргалтай аялахад зориулж Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ нэгдсэн арга хэмжээний хүрээнд сэрэмжлүүлэг зөвлөгөөг танд хүргэхээр бэлтгэлээ.

ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ: Орон нутагт ХУРДНЫ ЗАМ БАЙХГҮЙ гэдгийг анхаар Таныг сайн явж ирэв үү гэхээс хурдан яваад ирсэн үү гэж хэн ч асуудаггүйтэй. Орон нутагт хайртай хүмүүстэйгээ аз жаргалтай дурсамжаа бүтээхийг зорьж байгаа хэн бүхэнХУРД ХЭТРҮҮЛЭХ, ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭХ ҮЙЛДЭЛ хийхгүй байхыг зөвлөж байна. Зам тээврийн ослын 97 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шууд хамааралтай. Жолооч тээврийн хэрэгслийн хүрдний ард суусан бол замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцох үүрэгтэй байдаг. Гэтэл жолооч нар нэг цэгээс гараад нөгөө цэгт хүрэхдээ маш их яардаг, түүнээсээ болоод хурд хэтрүүлдэгтэй холбоотойгоор осол гарах нөхцлийг бий болгодог. Иймээс таныг болзошгүй эрсдлээс сэргийлэхээр Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд "ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ" нэгдсэн арга хэмжээг энэ сарын 20-оос эхлүүлээд байна. Хэрэв та аяллын турш жолоо барих үүрэг хүлээсэн хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж ААЖУУ ЯВЖ аюулгүй, аз жаргалтай аялахад чухал үүрэгтэй хүн нь гэсэн үг.

ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ:

Согтууруулах ундаа хэрэглэсэн бол ЖОЛОО БҮР БАРЬ Цагдаагийн байгууллагаас 2018, 2019, 2020, 2021 онуудын нөхцөл байдалд харьцуулсан дүн шинжилгээ хийхэд энэ оны 6-9 дүгээр саруудад 250-350 орчим хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 700-1500 хүн гэмтэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Орон нутагт гарч байгаа зам тээврийн ослын ихэнх нь СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ЖОЛОО БАРИХ, ЖОЛООЧ БИШ ХҮНД ЖОЛОО ШИЛЖҮҮЛСНЭЭС үүдэн гардаг байна.

ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ:

Ядарсан нойр дутуу бол БҮҮ ЖОЛОО БАРЬ Монгол Улсад бүртгэгдэж байгаа зам тээврийн ослын улмаас жилд 50-60 хүүхэд зам тээврийн осолд амь насаа алдаж, ослын улмаас ямар нэгэн байдлаар бэртэл гэмтэл авч, хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэд хэдэн мянгаараа байна. Жолооч та хүн тээвэрлэж, хүний амь нас хариуцаж байгаа учир хариуцлагатай хандах хэрэгтэй. Хэрэв та аяллын турш жолоо барьж ядарсан бол унтаж амраад аяллаа үргэлжлүүлэхэд хайртай хүмүүсээ учирч болох эрсдлээс хамгаална. Нойр дутуу, ядарсан үед жолоо барих нь орон нутагт гарч буй зам тээврийн ослын голлох шалтгааны нэг.


Аз жаргалтай аяллын ЖОР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ