Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Туулын голын гүүр гэдэг газар гэр бүлийн 5 хүн Туул голын эрэг дээр амарч байгаад бага насны 1 хүүхэд Туул голын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 16:40 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 06.28-ны өдрийн 06:00 цагаас Х /8 настай, эрэгтэй/-г явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Гэр бүлээрээ Туул голын эрэг дээр амарч байх үед НАЙМАН настай хүү усанд орж живжээ |
|