Тэрбум хол давсан үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөтэй УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн

2022-07-01,   323

АТГ-аас 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг зарлалаа. Гишүүдийн хөрөнгө орлогыг мэдүүлгийг цувралаар хүргэж байна. 
 
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн жилийн 49 сая төгрөгийн орлоготой. Нэг амины, хоёр нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай эдгээр нь НЭГ тэрбум 542 сая төгрөгийн үнэлгээ. Гишүүний хувьд өнгөрсөн 2020 онд  380 сая төгрөгийн Toyota, Land Cruiser 200, Lexus, 570 машинтай хэмээн мэдүүлж байв. 2021 онд ч мөн адил мэдүүлэг өгчээ. 
 
Гишүүн 320 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дансандаа 411 сая төгрөгтэй,  800 сая төгрөгийн авлагатай хэмээн мэдүүлжээ. 
 
Өнгөрсөн хавар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ “Нүүрсний бизнесээс мөнгө завшдаг бүлэглэл бий бөгөөд нөлөө бүхий гишүүд байгаагийн нэг нь А.Адъяасүрэн. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан” хэмээн зарласан. Тэгвэл гишүүний хувьд хөрөнгө орлогын мэдүүлэгтэй ямар нэгэн компаниас хувь эзэмшдэггүй гэжээ.

Тэрбум хол давсан үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөтэй УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ