Боксын домог Floyd Mayweather холимог тулааны тамирчин Conor McGregor-ыг тулаанд дуудлаа

2022-07-02,   231

Мэргэжлийн боксын домог Floyd “Money” Mayweather: “Хөөе Conor $160 саяыг өгье. Мэргэжлийн боксоор дахин тулаан 2023 онд хийе”
“Ирландын бахархал хочит UFC холбооны хоёр жингийн аварга холимог тулаанч  Conor McGregor-д 160 сая доллар санал болгон мэргэжлийн боксоор дахин тулаан хийе хэмээн дуудлаа
Floyd Mayweather-ийн хувьд одоогоор зодог тайлсан байгаа бөгөөд мэргэжлийн боксоор нэг ч ялагдалгүй (50-0) яваа өдгөө 45 настай тамирчин юм. 
Conor McGregor мэргэжлийн боксоор 2017 онд Floyd Mayweather-тай нэг тулаан хийсэн бөгөөд (0-1) холимог тулааны дэлхийн хамгийн том холбоо болох UFC-д хоёр өөр жингийн аваргын бүсийг нэгэн зэрэг эзэмшсэн амжилтын эзэн юм. Өдгөө 33 настай Conor McGregor холимог тулаанаар (22-6) үзүүлэлттэй байна.
Мөн 2017 онд хийсэн тулааны тасалбар борлуулалт болон pay per view буюу онлайн шууд дамжуулалтаас олсон ашиг орлогоороо түүхэн дээд амжилт тогтоосон билээ.
Түүхэн дээд амжилт тогтоосны нэгээхэн нотолгоо тухайн зураг дээрх Канадын Торонто хотод болсон зөвхөн хэвлэлийн хурлыг (trash talk & face to face) үзэхээр цугласан хүмүүсийг хэлж болно. Хэвлэлийн хурал Английн Лондон, АНУ-ын томоохон хэд хэдэн хотууд Канадад болсон юм.

Боксын домог Floyd Mayweather холимог тулааны тамирчин Conor McGregor-ыг тулаанд дуудлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ