Нийслэлийн хэмжээнд анх удаа “Насанд хүрээгүй гэрч, хохирогчоос мэдүүлэг авах өрөө”-г байгууллаа. Өнгөрсөн оны байдлаар нийслэлийн хэмжээнд 800 гаруй хүүхэд гэмт хэргийн гэрч, хохирогч болсон судалгаа гарчээ. Тэдгээр хүүхэд цагдаагийн байгууллагад удаа дараа биеэр очиж мэдүүлэг өгөх шаардлагатай болдог. Энэ нь хүүхдийн амьдралд хар толбо үлдээгээд зогсохгүй сэтгэл зүйд нь хүндээр тусдаг учраас нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт жишиг “Насанд хүрээгүй гэрч, хохирогчдоос мэдүүлэг авах өрөө”-г байгуулсан байна. Энэхүү өрөөг байгуулах болсон шалтгаан болон байгуулсны ач холбогдлын талаар НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэгээс тодрууллаа.

-Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүүхдүүд тус өрөөнд мэдүүлэг өгөх үү. Эсвэл тодорхой хороодыг тусгайлан зааж байгаа юу? -Өрөөг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т буюу дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд байгуулсан. Аль нэг хууль, хүчний байгууллагын дэргэд биш. Эхний ээлжид Сонгинохайрхан дүүрэгт гэмт хэргийн гэрч, хохирогч болсон 16-18 насны хүүхдүүд тус өрөөнд мэдүүлэг өгч байгаа. Цаашдаа 16-аас доош насны хүүхдүүдийг тус өрөөнд мэдүүлгээ хуулийн дагуу өгдөг болгоход анхаарч ажиллаж байна. Тэгэхээр Сонгинохайрхан дүүргийн хэмжээний гэрч, хохирогч хүүхдүүд бүгд тус өрөөнд мэдүүлэг өгдөг болно.

Гэмт хэргийн хохирогч, гэрч болсон хүүхдээс мэдүүлэг авах жишиг өрөө байгууллаа |
|