С.Эрдэнийн биед халдсан Д.Алтанхуягийг суллажээ

2022-07-05,   225

Өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 2-ны өдөр АН-ын Их хурлын үеэр тус намын гишүүн Д.Алтанхуяг С.Эрдэнийг түлхэн унагаж, биед нь халдсан хэрэг гарсан. Улмаар “Зэс эрдэнийн хувь” компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуягийг 48 цагийн хугацаатай саатуулаад байсан юм. Тэгвэл Д.Алтанхуягийг шүүгчийн захирамжгүй саатуулсан хугацаа дуусаж, сулласан байна. Тухайн үед АН-ын дарга С.Эрдэнэ “Саналаа хэлье” гэсэн гишүүдийнхээ хүсэлтийг хүлээж аваагүй асуудлаас үүдэлтэйгээр дээрх хэрэг гарсан гэх мэдээлэл байгаа юм.

АЛБАНЫ МЭДЭЭДЛЭЛ: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Д.Алтанхуягийг “Заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий мэдээлэл байгаа, мөн дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын саналд дурдагдсан үндэслэлүүд нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэн хүлээн авахаас татгалзаж харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн яллагдагч Д.Алтанхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч С.Эрдэнэтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэлээ.


С.Эрдэнийн биед халдсан Д.Алтанхуягийг суллажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ