Байрны гаднаас машин хулгайлсан 17 настай хүүг шалгаж эхэлжээ

2022-07-06,   280

Цагдаагийн байгууллагад энэ оны энэ сарын 4-ний өдрийн 13:00 цагийн үед “Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутагт байрлах байрны гадна байсан автомашин алдагдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулахад иргэн Д-ийн эзэмшлийн Ford маркийн тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 17 настай, эрэгтэй Д гэгч хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэв.Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар


Байрны гаднаас машин хулгайлсан 17 настай хүүг шалгаж эхэлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ