Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Био”-гийн гүүрний зүүн талд “Туул” голд бага насны хүүхэд осолдсон тухай дуудлагыг 07.25-ны өдрийн 11:02 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 11:33 цагт очиход Баянгол дүүргийн харьяат Н, Х нар “Туул” голын эрэг дээр сууж байхад нь нохой дайрсны улмаас гол руу унасан байсныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэн Н /18 настай, эмэгтэй/-ийг анх осолдсон газраас 40 метрийн зайд “Биокомбинат”-ын гүүрний тулгуур баганы суурь шороон дээр гарсан байсныг эсэн мэнд, Х /4 настай, эмэгтэй/-г анх осолдсон газраас баруун зүгт 2 км зайтай газар усны мандал дээр хөвж байсныг олж цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.
Голын эрэг дээр сууж байхад нь нохой дайрч, дөрвөн настай охин усанд унаж эндсэн харамсалтай хэрэг гарчээ |
|