Япон улсын Токио хотод сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол 30 настай эрэгтэйгээс авсан шинжилгээгээр эерэг гарч батлалдагдсаныг Токио хотын захирагч мэдээллээ.
Тухайн иргэн нь зургаадугаар сарын сүүлээс долоодугаар сарын дунд үед Европын орнуудаар аялж байхдаа сармагчны цэцэг өвчний сэжигтэй тохиолдолтой хүнтэй ойр байсан талаараа мэдүүлжээ.
07/15-ны өдрөөс эхлэн Токио хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биед нь илэрч буй шинж тэмдэг нь толгой өвдөх, арьс биржгэр болох зэрэг багтаж байна.
Сармагчны цэцэг өвчин анх төв болон баруун Африкийн орнуудаас бүртгэгдэж халдвар тархаад байна.
ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY
Японд анхны сармагчны цэцэг өвчний тохиолдол батлагдлаа |
|