АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ОХИНЫГ ОЛЖЭЭ

2022-09-19,   191

Увс аймгийн Улаангом сумын төвөөс хойд зүгт 60 км-т, 8 дугаар багийн Бага нуур гэдэг газар гэрийнхээ гадаа тоглож байсан 2 настай хүүхэд алга болсон талаар мэдээллэсэн. Мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагааг явуулсан байна. 
 
Тэгвэл охиныг алга болсон гэх газраас найман км зайд орших "Шат гэх "газраас өнөөдөр өглөө буюу 10:20 цагт /Орон нутгийн цагаар/ Увс аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгссайхан олжээ.
 
Хүүхдийг эрүүл мэндийн байгууллага болон гэр бүлийнхэнд хүлээлгэж өгсөн байна. Хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа талаар мэдээллээ. 

АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ОХИНЫГ ОЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ