БНХАУ-д тусгаарлалтад орох хүмүүс осолдож, 27 хүн амиа алджээ

2022-09-20,   136

БНХАУ-ын Гуйжоу мужид ковидийн хөл хорионд тусгаарлах хүмүүсийг тээвэрлэж явсан автобус осолдож, 27 хүн амиа алдаж 20 хүн гэмтжээ.
 
Олон хүний амийг авч одсон энэ осол цахим орчинд хөл хориог эсэргүүцсэн иргэдийн хүчтэй шүүмжлэлтэй тулгарлаа. Дэлхий нийтээрээ цар тахалтай зэрэгцэн амьдарч, энгийн амьдралдаа буцан орж байхад БНХАУ цар тахлын эсрэг чанга бодлого хэрэгжүүлж, олон сая иргэнийг хөл хорионд байлгаж байгаа юм.
 
Автобус осолдсон Гуйжоу мужид халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдэж байгаа аж. Бямба гарагт тус мужид халдварын 712 тохиолдол шинээр бүтгэгдсэн нь тухайн өдөр Хятадад бүртгэгдсэн нийт халдварын 70 хувийг эзэлж байна. Хятадын эрх баригч Коммунист намын таван жилд нэг удаа зохиогддог их хурал ирэх 10 дугаар сард болохтой зэрэгцэн тус улс ковидыг тэглэх бодлого хэрэгжүүлж байгаа юм.
 
Нийслэл Бээжин хотынх нь 21 сая орчим иргэн олон нийтийн газраас гадна гэрийнхээ булангийн дэлгүүрээр үйлчлүүлэхдээ хүртэл гурван хоног тутам заавал PCR шилжилгээ өгөх ёстой аж.
 

БНХАУ-д тусгаарлалтад орох хүмүүс осолдож, 27 хүн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ