Иргэнийг амиа егүүтгэхэд хүргэсэн нөхдөд хатуу хариуцлага тооцъё

2022-09-20,   135

    “Тарваганы мах  чанаж идсэн” гээд байхад нь “Хоолны хордлого болсон байна. Шингэн юм сайн уу” гээд гэрт нь орхиод явсан эмчид хариуцлага тооцох хэрэгтэй. Яагаад гэвэл тэр эмч цөмийн зэвсэг шиг үй олноор хөнөөх хэмжээнд яригддаг  тарваган тахал өвчин тараах нөхцөл байдлыг улам нэмсэн учраас тэр.
 
Одоогоор тусгаарлалтад байгаа хүмүүсийн биеийн байдал сайн байгаа ч  цаашаа хэд хэчнээнээр контактласныг үл мэднэ.
 
Бид XXI зууны монголчууд. Гэтэл тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй хүмүүсийг айлын амбаарт, гэрт нь тусгаарласан, өвчиндөө шаналж амь гуйж  байхад нь өвчин намдаах тариа ч болов хийгээд өгчихөж яагаад болоогүй юм бол. 
 
Хэрэв  хамаг бие нь задарч салах гэж байгаа мэт өвдөж байгаа түүнд халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад  гац тариа ч болов хийгээд өгчихсөн бол  үдээсээр боомилж амиа егүүтгэхгүй,  аав нь амьд, 3 хүүхдүүд нь өнчирч үлдэхгүй байх байлаа...
 
Тэгвэл Ховд аймгийн Засаг даргыг тун саяхандаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг эсэргүүцэж ард иргэдээ уруу татсан гэх үндэслэлээр сольж тухайн нутаг дэвсгэрт ажиллаж үзээгүй нэг ХАТАГТАЙГ томилсон.  
 
Гэтэл  өнөөх Засаг ХАТАГТАЙ өнөөдрийг хүртэл юу хийж байгаа нь бүрхэг бөгөөд нутгийн олны ярьж байгаагаар  “Усан цахилгаан станцын тухай л юм уншиж судалдаг” юм байх. 
 
Уг нь засаглаж байгаа газар нутагт нь тарваган тахал өвчний голомт бүртгэгдчихээд байхад түүнтэй уйгагүй тэмцэж тусгаарлах арга хэмжээ авах байр сав, өрөө тасалгаа, орох гарах гарцыг хүртэл яаралтай шийдсэн байх учиртай.
 
Тиймээс  иргэнийг амь насаа  егүүтгэх хэмжээнд хүргэсэн нөхдүүдэд хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.   Улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ цаг үед  тарваган тахлыг гаргахгүй, гарсан тохиолдол маш түргэн, хариуцлагтайгаар нам дарах учиртай. Тэгээд ч нэг тохиолдлыг эмчлэхэд 70-100 сая төгрөг зарцуулдаг гэдэг шүү дээ.

Иргэнийг амиа егүүтгэхэд хүргэсэн нөхдөд хатуу хариуцлага тооцъё
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ