БУРИАДУУД "ХҮНДЭТ МОНГОЛ АХАН ДҮҮСЭЭ" ХЭМЭЭН ХАЯГЛАЖ НЭГ ЖИЛИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ВИЗ ОЛГОХЫГ ХҮСЧЭЭ

2022-09-23,   299

ОХУ-д цэргийн дайчилгааг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж байгаа. ОХУ Украины дайнд жирийн иргэдийг дайчилж эхэлсэн бөгөөд ойролцоогоор 300000-1000000 хүнийг дайчилна гэх мэдээлэл байна. Тухайлбал  дайчилгааг эсэргүүцсэн иргэд визгүй улсууд руу дүрвэн гарсаар байна.
 
Харин Буриадын Үндэсний ардчилсан хөдөлгөөнийхөн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д хаяглан хүсэлт илгээжээ.
 
Уг хүсэлтэд:
 
Буриад-Монгол залууст нэг болон түүнээс дээш хугацаатай нэг жилийн хүмүүнлэгийн виз олгож өгөхийг хүсэж байна. Энэ хүнд цаг үед та бүхний тасархай болох Буриад-Монголын ард түмэнд Ар монгол та бүхний туслалцаа хэрэгтэй байна хэмээжээ.  

БУРИАДУУД "ХҮНДЭТ МОНГОЛ АХАН ДҮҮСЭЭ" ХЭМЭЭН ХАЯГЛАЖ НЭГ ЖИЛИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ВИЗ ОЛГОХЫГ ХҮСЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ