Казахстан улсын иргэн монгол иргэдэд албаар ДОХ тараасан хэрэг гарчээ.
Тодруулбал, Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Б нь дархлалын олдмол хомсдолын вирус /ДОХ/ өвчин туссан гэдгээ мэдсээр байж нэр бүхий зургаан иргэнтэй удаа дараа бэлгийн харьцаанд орж зориуд халдаасан гэмт хэрэгт холбогдон, хуулийн байгууллагынхан шалгаж эхэлжээ.
Улмаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүх саяхан шийдвэрлэжээ.
Шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд Б нь бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэн гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн байна.
Казахстан улсын иргэн монголын ЗУРГААН ИРГЭНД санаатайгаар ДОХ халдаажээ |
|