“Орон сууц түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар оруулж бусдаас 15 орчим сая төгрөгийг залилжээ

2022-09-29,   336

Иргэн Ө нь бусдад түрээслэх өөрийн эзэмшлийн орон сууцгүй атлаа Unegui.mn сайтад “орон сууц түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар оруулж бусдыг залилсан этгээдэд 5 жилийн хорих ял оноожээ. 
 
Тодруулбал, Иргэн Ө нь бусдад түрээслэх өөрийн эзэмшлийн орон сууцгүй атлаа Unegui.mn сайтад “орон сууц түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар оруулж, зарын дагуу холбогдсон иргэдэд “өөр хүн түрээслэх гэж байна, яаралтай урьдчилгаа мөнгө шилжүүлвэл өөрийг чинь баталгаажуулж болно” гэх зэргээр хэлж яаруулан гарцаагүй байдалд оруулж, 14 иргэнээс 15 орчим сая төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.
 
Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, иргэн Ө нь Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэн 5 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

“Орон сууц түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар оруулж бусдаас 15 орчим сая төгрөгийг залилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ