Л.Энх-Амгалан сайд аа, сургуулийн гал тогоог сурагчид тохижуулах ёстой юу

2022-09-29,   425

Ерөнхий боловсролын сургуулиудын байгальтай танилцах хичээл буюу намрын зугаалга эхэлж байна. Намар хавартаа  ийнхүү зугаалаад бараг хэвшчихсэн гэхэд нэг их ташаарсан болохгүй.
 
Ангийн багш нар нь сурагчдадаа “Өдрийн хоол идэх хүүхэд 45 мянган төгрөг, хоол идэхгүй нь 37 мянган төгрөг хураалга гэж ээ.
Үүнд тайлбар авмаар байна, сайд аа.
Улаанбаатар  их дэлгүүрийн ойролцоо байдаг нэлээн сайн сургуулиудын тоонд багтдаг  сургууль 14 хоногийн өмнө эцэг эхийн нэгдсэн  хурал хийсэн юм байх.  Тэгээд тэр хурлаараа  “Сургуулийнхаа гал тогоог тохижуулна” гэж тогтсон бөгөөд сурагч бүрээс 40 мянган төгрөг  хураах шийдвэр гаргажээ.
Ингэхдээ хоёр хүүхэд нь явдаг бол 30.000, 3 хүүхэд явдаг бол 20.000 төгрөгийг хүүхэд тус бүрээс нь авах юм гэнэ.
Эх сурвалжийн хэлж буйгаар тэдний 2 хүүхэд  тэр  сургуульд явдаг бөгөөд
Гал тогоо тохижуулахад 60.000
Зугаалганд – 90.000
Анги угаалгах мөнгөнд 12.000 нийтдээ 162.000 төгрөг  сургуульд өгөх болчхоод байгаа  гэнэ.
Мөн сургуулиас нь хичээллүүлж байгаа секц дугуйланд хамрагдах багадаа  30.000-40.000 мянган төгрөг гэж байна.
Уг нь сайн цагт буюу дээхэн үед  мэргэжлийн багш нар чиглэл чиглэлээрээ секц, дугуйлан, давтлага хичээллүүлж тэр хэрээр нь багшийн илүү цагийн мөнгийг бодож олгодог байсан.
Товчхондоо бол сургуулийн удирдлагууд нь сурагчдаа мөнгө гэж хардаг болчихож. Өнөөдрийн энэ дүр зургаас харахад яг ингэж  харагдсаар удаж байна. Тодруулбал зугаалганы мөнгө гэхэд сургуулийн багш захирал, сургалтын менежер  гэх зэрэг өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий нөхдийн халаасанд ордог бөгөөд жуучлагчид нь ч тодрхой хувь авдаг нь өнөөдөр жирийн нэгэн үзэгдэл болчихсоноос харж болно.
Иймд Л.Энх-Амгалан сайд та, хамрын доорхио нэг харчих нь байгаа.

Л.Энх-Амгалан сайд аа, сургуулийн гал тогоог сурагчид тохижуулах ёстой юу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ