"Магнай трейд"-д санхүүгийн асуудал үүссэн учир АИ-92 автобинзений түгээлт саатсан

2022-10-03,   548

"Магнай трейд" компани АИ-92 автобензинийг хэрэглэгчдэд түгээхгүй байгаа. Тус компанийн зүгээс нийлүүлэлтийн хомстолоос үүдэн түгээлтээ хязгаарлаж, зөвхөн талонтай харилцагч нартай борлуулж буйгаа мэдэгдээд буй юм. 
 
Тэгвэл эл асуудал Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хариулт тайлбар хэллээ. Тэрбээр "Шатахууны нөөцөд асуудал байхгүй. Магнай трейд компанийн санхүүгийн дотоод асуудлаас болоод түгээлтэд саад учирсан. Магнай трейд АИ-92 автобинзений 30-40 хувийг нийлүүлдэг, АИ-92-т суурилсан компани. Хэсэг хугацааны дараа санхүүгийн асуудал шийдэгдэхээр түгээлт жигдэрнэ" гэв.

"Магнай трейд"-д санхүүгийн асуудал үүссэн учир АИ-92 автобинзений түгээлт саатсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ