​ Хүн чанараа бүү гээгээрэй, үр минь

2022-10-06,   234

Автобусны жолооч нарыг муулахад нь их л дургүй хүмүүсийн нэг нь бичиг би бээр. Учир нь автын механик мэргэжилтэй хань минь амьдралынхаа сүүлчийн мөчид ч автобусны жолоочоор ажиллаж байсан юм.
Тэр минь нэг шөнө ажлаасаа буугаад ирэхдээ их л уруу царайлчихсан байв. Яав юу болов... гээд асуулаа.
Гэтэл “Одооны энэ залуусын хүн чанар яасан их муудаа вэ... Настай хүний хормойг хавчиж хаалгаа хаагаад хөдөлчих юм. Өнөөдөр нэг өвөөг чирээд алчих дөхлөө. Уур хүрээд тэр жолооч бацаанд жаахан хаазалчихсан чинь зүрх өвдөөд өө... Өчигдөр бас нэг муу хуруухан чинээ амьтан даллаад гүйгээд байхад нь хаяад явчих юм. Зүйрлэх үр хүүхэдтэй, дүүтэй л баймаар юм.
Автобусны мэргэшсэн жолоkч ховордчихсон болохоор олдсон хэд нь их пээдгэр ээ. Дургүйгээ хүрэхээр тамхиа баагиулаад, утсаараа тоглоод, шоу, хүүхэн шуухан, архи дарс яриад зогсчихно... Ажил хийнэ гэж ёстой додомдох юм. Хэлэхээр ад болж, зөнөг тэнэг гэх жишээтэй...” гэж ярьсныхаа дараа жаахан уужрав бололтой болж билээ...
Өчигдөр цахим орчинд тархсан энэ бичлэг өнгөрсөн хаврын бичлэг бөгөөд “Зорчигчийн буруутай үйлдэл” гээд хэргийг хаасан байдаг. Өөдсөн чинээхэн амьтан хичээлээсээ хоцрохгүйг, анги хамт олныхоо өмнө эвнгүй байдалд оррхгүйг л бодохоос өөрийнхөө буруу зөрүүг ч мэдэхгүй шүү дээ.
Хэдийгээр хүүхдийн буруу байлаа ч мөргөж унагачхаад хүн байна чинээ тоохгүй яваад өгсөн нь өөрөө том асуудал. Бас жолооч осол гаргасан газраасаа хөдлөх ёсгүйг хууль, дүрэм журамд заасан байгаа. Гэтэл тэр эмэгтэй хүний урманд зог тусах ч үгүй яваад өгсөн.
Уг нь монголчууд чинь нохой, мал, шувуу гээд амьд амьтан дайрч, мөргөсөн бол “Хийморь лунлаа муудна” гэж их л сэжиглэдэг, мөргөсөн, амийг нь тасалсан амьтнаа замаас холдуулж тавьдаг тийм л ёс жудагтай, хүн чанартай ард түмэн. Гэтэл тэр чанараа бага багаар гээсээр л байна.
"Хүн чанар муутай хүн, уурласан хүн хоёр араатнаас дор авирладаг юм. Яаж ч ядарч зүдэрч зовсон “Хүн чанараа бүү гээгээрэй”" хэмээн захьдаг буурлуудын сургааль товчхондоо бол уурласан хүн, хн чанар муутай хүн хоёр хэзээ ч сайн зүйл хийдэггүй, ямагт буруу шийдвэр гаргаж буруу зүйл хийдэг гэж хэлээд байгаа юм шүү дээ.
Тэгээд ч хүний мөн чанар нь хүнлэг байдал, хүнлэг байдал нь ёс суртахуун, хүмүүжил гэдэг шүү дээ.

​ Хүн чанараа бүү гээгээрэй, үр минь
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ