Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаан булаг багт баригдаж байгаа 7 давхар орон сууцны дээвэр дээрээс үсрэх гэж байсан 62 настай, эрэгтэйг /согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн салааны захирагч тухайн газарт явж байгаад таарч эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагчид хүлээлгэж өгсөн байна.
62 настай иргэн 7 давхар барилгын дээврээс үсрэх гэж байжээ |
|