Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг 48 цаг саатуулжээ

2022-10-06,   394

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан төрсөн ах Ж.Бат-Эрдэнийг нь саатуулах сургаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү бархирч, орилоод цахим орчинд бөөн сүрийг үзүүлсэн. 
 
Мэдээж АТГ-ынхан Ж.Бат-Эрдэнийг даваа гарагт /2022.10.03/ буюу дөрөв хоногийн өмнө яллагдагчаар татсанаа танилцуулсан байдаг. Дүү нь буюу Ж.Батзандан хичнээн орилж, чарласан ч үнэнд гүйцэгдэж ах Ж.Бат-Эрдэнэ нь 48 цагийн хугацаатай саатуулагдаад байна.
Үнэн хэрэгтээ Ж.Бат-Эрдэнэ Дарханы замд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн хүмүүсийн тоонд шалгагдаад, хэрэг нь боогдчихсон олон нийт мэдээгүй учраас л Ж.Батзандан энхийн цагаан тагтаа мэт аяглаж, өнөөх бүдүүн дуугаараа бархирсан гэсэн үг. 
АТГ яагаад энэ удаа Ж.Бат-Эрдэнийн хэргийг олон нийтэд ил болгосонгүй вэ. Уг нь тэд өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэргийг олонд ил болгож, хэргийн үйл явц ямар шатанд яваа тухай мэдээллийг нь өгчихдөг. Дарханы замын тендер, будилаанд олон хүн холбоотой ч Ж.Бат-Эрдэнийн талаар өнөөг хүртэл ам ангайхгүй байсан нь хачирхалтай.
ЗТХ-ийн дэд сайдаар ажиллаж, Дарханы замыг биечлэн хариуцаж, газар дээр нь ажиллаж байгаагаа зарлан тунхаглаж явсан Ж.Бат-Эрдэнийг Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох үед ХХААХҮ-ийн дэд сайдаар сэлгүүлэн ажиллуулах болсон. 
Яамдад дэд сайдын суудал сэлгэж, том явсан Ж.Бат-Эрдэнийн холбоотой хэргийг нууцалж шалгах ямар шалтаг АТГ-т байгаад байна вэ.

Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг 48 цаг саатуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ