Ж.Батзандангийн араас бусдыг нь...

2022-10-07,   319

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Капитал банкийг дампуурахад гол нөлөө үзүүлэгчдийн нэг. Тиймээс ч түүнийг өчигдөр /2022.10.07/ сэжигтнээр татан баривчилсан. 
 
Ж.Батзандан УИХ-ын гишүүн байх үедээ өөрийн туслах Г.Аюулгүйгээр дамжуулан Капитал банкнаас “Азийн бамбар” ХХК, “Элит цамхаг” ХХК-иудад 12.6 тэрбум төгрөгийн зээл авч өгсөн байдаг. Ингэхдээ банкин дээр өөрийн биеэр хэд хэдэн удаа очиж уулзсан гэгддэг. Ингээд ч зогсохгүй 2020 оны 10 дугаар сард Азийн бамбар компани нь татан буугдсан. 
 
 
 
Мань хүн 2018 оны 6 сарын 15-нд УИХ-ын гишүүн байхдаа чуулганы нэгдсэн хуралдаанд “Жамаараа дампуурах гэж байгаа банкийг дампууруулсан нь дээрээ” гэж хэмээн бухимдаж байсан. Гэвч энэ шантааж байсан нь өдгөө тодорхой болж байна. 
Капитал банкийг дампууралд хүргэсэн бүх хүнийг нягтлан шалгах учиртай. Тэгж байж Капитал банк ч Хөгжлийн банкин дахь зээлээ төлөх боломж бий болох биз
Тэгэхээр Ж.Батзандангийн араас Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг ч мөн холбогдуулан шалгах ёстой гэдгийг албаныхан эрхбиш мэдэж байгаа биз ээ. Тэр 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “H 51”тоот тушаал гаргаж “Капитал” банкны бүх зээл олгох, арилжаа хийх, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах зэрэг тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож банкны бүх үйл ажиллагааг доголдуулсныг бид өмнө нь  мэдээлж байсан. 
Ингээд ч зогсохгүй тус банкийг дампууруулах суурийг нь тавьсан Төв банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал эрх мэдэл албан тушаалаа ашиглаж “108 СУВАРГА” ХХК-нд 17.4 тэрбум төгрөгийн зээл авч өгсөн байдаг. 
 
Мөн 2016 онд Н.Золжаргалаас Төв банкны ерөнхийлөгчийн албыг хүлээж авсан Н.Баяртсайхан яагаад бүхэл бүтэн 3 жилийн хугацаанд тус банкны актив, пассив хоёрыг сөхөж үзсэнгүй вэ гэдэг нь анхаарал татна. Өөрөөр хэлбэл, боломжийн үзүүлэлттэй байсан банкаараа туг тахичихсан гэсэн үг. 
Тэдний араас бүхий л боломж нь байсаар байтал өөртөө ашигтай байдлаар өр, зээлээ төлөхгүй явсан өдгөө УИХ-ын гишүүн Ш.Адышааг ч шалгах ёстой. Түүний хувьд “Ховд Хаан бирж” ХХК 4 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Тэрбээр зээлийн эргэн төлөлтөө хийхгүй явсаар Капитал банкийг дампуурах нөлөөллийг бий болгосон. Тэгснээ гэнэт 2020 оны УИХ-д нэр дэвшихийн тулд тухайн оны 4 дүгээр сард барьцаа хөрөнгөө өгч зээлээ төлж байсан. 
 
“Буян Жагаа” ч ялгаагүй “Буян холдинг” ХХК-даа 15.6 тэрбум төгрөгийн зээл авсан хэрнээ өнөөх нь мөн л чанаргүй зээлдэгчдийн тоонд орчихсон. 
 
Энэ мэтчилэн Капитал банкийг дампуурахад дам болон шууд утгаар нөлөөлсөн зээлдэгч, албан тушаалтнуудыг шалгаж, тус банкны өрийг барагдуулах, цаашлаад Хөгжлийн банкны зээлийг нь төлүүлэх боломжийг одоо хуулийнхан л хэрэгжүүлэх болж байна даа.

Ж.Батзандангийн араас бусдыг нь...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ