Хөтөлийн цементийн үйлдвэр "Тэг зогсож", Л.Наранбаатарыг огцруулах асуудал яригдаж эхэлжээ

2022-10-07,   350

Засгийн газрын шийдвэрээр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах шийдвэрийг хүчингүй болгож Төрийн өмчийн хороонд хариуцуулсан. Ингээд тус үйлдвэрийн даргаар эдийн засагч Лүндэгийн Наранбаатарыг өнгөрсөн гуравдугаар сард /2022.03/ томилсон билээ. 
 
Үйлдвэрийг төрд авч Төрийн өмчийн хороонд хариуцуулснаас хойш хоёр удаа тэг зогсолт хийж Дарханы замын бүтээн байгуулалтад ашиглаж буй цемент тасалдан нөхцөл байдал хүндрээд байна. Одоо Дарханы замын бүтээн байгуулалтад шаардлагатай цементийг БНХАУ-аас авч ашиглаж буй бөгөөд дотоодын аж, ахуй нэгжүүд ч дэмжлэг үзүүлж байгаа юм. 
 
 
Сүүлийн эвдрэл өнгөрсөн даваа гаригт /2022.10.03/ гарсан бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар төв зууханд гэмтэл гарснаас болж зогсчээ. Одоогоор зуухыг засахаар ажиллаж буй бөгөөд тоосго сольж нэмэлт гэмтлүүдийг засварлаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Л.Наранбаатарыг удаа дараа хариуцлага алдсан гэх үндэслэлээр чөлөөлөх тухай яригдаж эхэлжээ. 
 
 
 

Хөтөлийн цементийн үйлдвэр "Тэг зогсож", Л.Наранбаатарыг огцруулах асуудал яригдаж эхэлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ