Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр 100 хувь даах нь хүндрэлтэй

2022-10-10,   225

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаарх мэдээллийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хийлээ. Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
 
Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Хүүхдүүд сурч боловсрол эзэмшихээс гадна чанартай хоол хүнсээр хангагдсан байх ёстой. Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө 2100 төгрөг, сургуулийн хүүхдийн үдийн хоол 1500 төгрөг, дотуур байрны хүүхдийн 375 төгрөг байна. Ийм зардлаар хүүхэд өдрийн хүнсний илчлэгээ авч чадах уу?” гэсэн асуултад хариулт авахыг хүслээ.
Үүнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хуучин цэцэрлэгийн хоолны мөнгийг төр эцэг эхчүүдтэй хамтран даадаг байсан, саяхныг хүртэл. Халамжийн бодлого хавтгайрснаас үүдэлтэй хүүхдийн цэцэрлэгийн хоолны мөнгийг төр 100 хувь даадаг тогтолцоо руу орсон. Цаашид 100 хувь цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр 100 хувь даах нь хүндрэлтэй. Энэ хэлбэр нь төрд асар их ачаалал авчирна. Асуудал нь цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхэд өдөрт авах илчлэгээ өнөөдрийн тарифаар авч чадаж байна уу? Өнөөдрийн тарифаар хүүхэд өдөрт авах хоолны илчлэгийн 50 хүрэхгүй хувийг л авч байна. Хоол өгч байгаа нь сайн ч дахиад хагас өлсгөлөн байдалтай байлгах асуудал дээр ямар шийдэл гаргах вэ? гэх асуулт анхаарал татаж байна” гэлээ.

Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр 100 хувь даах нь хүндрэлтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ