Монгол кино анх удаа Дэлхийд нээлтээ хийхээр болжээ

2022-10-10,   186

Найруулагчаар ажилласан анхны минь бүтээл “ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР” буюу олон улсын нэр нь “HARVERST MOON” уран сайхны кино маань Канадын Ванкувер хотноо 41 дэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа Vancouver International Film Festival–н Vanguard Award хэсэгт шалгаран Дэлхийн нээлтээ хийхээр боллоо.
Зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ-н “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн кино зохиолыг нь бичиж, найруулсан энэ бүтээлийг маань дэмжиж ажиллласан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia олон улсын байгууллагад гүн талархал илэрхийлье!
 
Бүх багийнхандаа тэр дундаа Tenuun Erdene дүүдээ томоос том баяр хүргэе!
 
/Канад улсад ажиллаж амьдарч байгаа Монголчууд та бүхэн коммеэнт хэсэгт үлдээсэн https://viff.org/whats-on/harvest-moon/ линкээр орж киноны тикетийг захиалан хүрэлцэн ирж Монгол киноны Дэлхийн нээлтэнд оролцоорой./
 
Дэлхийн нээлтийн дараа Ази тивийн нээлтээ хийж, Монгол үзэгч Та бүхэнтэйгээ баяртай мэдээтэй уулзна

Монгол кино анх удаа Дэлхийд нээлтээ хийхээр болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ