НӨАТ-ын сугалааны есдүгээр сарын азтанууд тодорлоо. Нэг иргэний сугалааны найман орон таарч 30 сая төгрөг хожив.
НӨАТ-ын сугалааны тохирлыг орон даяар зохион байгуулж, нийт 36499 хүн азтан болжээ. Үүнийг тодруулбал,
-Гурван орон таарсан 32869 /30-60 мянга/
-Дөрвөн орон таарсан 3267 /40-100 мянга/
-Таван орон таарсан 320 /60-500 мянга/
-Зургаан орон таарсан 40 /100 мянгаас 5 сая/
-Долоон орон таарсан 2 /500 мянгаас 10 сая/
-Найман орон таарсан 1 /5-30 сая/
НӨАТ-ын сугалааг өнгөрсөн тавдугаар сард зогсоосноор и-баримт олголт хэвийн, бүртгүүлэх нь 50 хувь багассан, эдийн засаг буцаад далд хэлбэрт шилжих эрсдэлтэй гэх судалгаа гарчээ. Тиймээс сугалааг дахин эхлүүлж, өнөөдөр шинэчилсэн хувилбараар есдүгээр сард бүртгүүлсэн баримтын азтануудыг тодруулна.
Сугалаанд 2022 оны есдүгээр сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол оролцох боломжтой. Өмнө нь дэлгүүрийн кассаас хэвлэгдэж гарсан бүх баримт дунд сугалааны тохирол явдаг байсан бол шинэчилсэн хувилбараар зөвхөн и-баримт аппликейшнд бүртгүүлсэн баримтууд дунд азтаны тохирол явах юм. Одоогийн байдлаар 37 сая орчим баримт и-баримт аппликейшнд бүртгэгдсэн байна. Сугалааны тохирол нь таны бүртгүүлсэн баримтын тооноос хамааран гурван ангилалтай болсон байна.
Та 1-10 баримт бүртгүүлсэн бол
-Арын гурван орон таарвал 30 мянга,
-Арын дөрвөн орон таарвал 40 мянга,
-Арын таван орон таарвал 60 мянга,
-Арын зургаан орон таарвал 100 мянга,
-Арын долоон орон таарвал 500 мянга,
-Арын найман орон таарвал 5 сая.
Та 11-50 баримт бүртгүүлсэн бол
-Арын гурван орон таарвал 40 мянга,
-Арын дөрвөн орон таарвал 60 мянга,
-Арын таван орон таарвал 100 мянга,
-Арын зургаан орон таарвал 500 мянга,
-Арын долоон орон таарвал 5 сая,
-Арын найман орон таарвал 10 сая.
Та 51-ээс дээш баримт бүртгүүлсэн бол
-Арын гурван орон таарвал 60 мянга,
-Арын дөрвөн орон таарвал 100 мянга,
-Арын таван орон таарвал 500 мянга,
-Арын зургаан орон таарвал 5 сая,
-Арын долоон орон таарвал 10 сая,
-Арын найман орон таарвал 30 сая.
Хонжвор таарсан дүнг өсөлтийн хувиар нэмэгдүүлэн олгоно.
Тодруулбал, тухайн байршлын баримт хэвлэлт өмөнх оны мөн үеэс 20 хувиар өссөн бол таны хонжворын дүнг 20 хувиар нэмэгдүүлэн олгоно.
НӨАТ-ын сугалааны азтанууд тодорлоо |
|