Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09:10 цагт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Автомашин онхолдсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус аймгийн Баян-Овоо суманд оршин суух хаягтай, 16 настай эрэгтэй “Л” нь согтуурсан үедээ Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, зорчиж явсан 16 настай, эрэгтэй “И” нь амь насаа алдсан хэргийг тус аймаг дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, насанд хүрээгүй болон жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Өсвөр насны хүүхэд согтуурсан үедээ автомашин жолоодож, нэг иргэний амь насыг хөнөөжээ |
|