УИХ-ын чуулганы хуралдаанаар ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэж гишүүд асуулт, хариулт болон санал хэлж байна. Энэ үеэр Ц.Анандбазар гишүүн санал хэлэв.
Тэрбээр "Түгжрэлд мөнгө тавина гээд байна. Түгжрэлийг мөнгөөр буулгадаггүй. Санал санаачилгаар түгжрэлийг шийддэг юм. Сайд дарга нар өөрчлөгдсөнөөр урсгал зардал нэмэгдэж орж ирж байна.
Улаанбаатар хотод жил бүр 35-50 мянган оюутан нэмэгдэж байна. Их, дээд сургуулийг бүтнээр нь орон нутаг руу шилжүүлбэл дампуурна. Харин нэгдүгээр курсийн оюутнуудыг хөдөө орон нутаг руу шилжүүлбэл 50,000 оюутан түгжрэл үүсгэдэг байдал байхгүй болно."гэв.
Ц.Анандбазар: Нэгдүгээр курсийнхнийг хөдөө шилжүүлбэл түгжрэл буурна |
|