Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн “Сүүжийн даваа” гэдэг газарт авто замын зорчих хэсэгт ачааны автомашин онхолдож тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан тухай дуудлагыг аравдугаар сарын 16-ны өдрийн 05:00 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 45 км зам туулан очиход Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд мал ачиж явсан иргэн Е-ийн “Хино-FS275S” загварын ачааны автомашин онхолдсон байсныг 07:55 цагт татаж босгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мал ачиж явсан ачааны автомашин ОНХОЛДЖЭЭ |
|