Нийслэлийн удирдлагууд 1.5 сая гаруй хүн амтай их хотын иргэд хэрхэн, яаж, ая тухтай амьдрахыг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын албатууд хийж гүйцэтгэнэ гэсэн үг. Тэгвэл өнөөдөр хот гэх том айлыг удирдан, залж яваа “дарганцрууд” эрх ямба эдэлж, олны өмнө дарга гэсэн сэтэртэй харагдахыг хүсч өөрсдөөс нь тусламж хүсч ирсэн иргэдийнхээ өгсөн гомдлынх нь учрыг ч ололгүй шийдсэн нэртэйгээр бичиг цаас шидэлцэн суугаа нь харамсмаар.
Манай сайт өмнө нь ашиг сонирхолдоо хөтлөгдөж иргэдээ хөсөр хаясан хурган дарга нарын тухай мэдээлж байсан. Тухайлбал, Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү гэгч Монголд анх удаа хашаа хороогоороо эвлэлдэн нэгдэж зохион байгуулалтад орж нөхөрлөл байгуулсан “Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл”-ийн үйл ажиллагаанд саад болж иргэдийн эрхийг ноцтой зөрчиж буй.
Энэ талаар бид хотын дарга Д.Сумьяабазартай хандахад тэрбээр өөрийнхөө ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй уулзахыг санал болгосон. Ингээд 9 дүгээр сарын 14-ний өдөр сэтгүүлч, “Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл”-ийн тэргүүн Б.Нямжав Д.Мөнх-Эрдэнэтэй уулзаж нэр бүхий дарга нар хийгээд Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүүгийн талаар гомдол гаргаж болсон явдлыг тодруулж өгөхийг хүссэн юм.
Тэрбээр Орон сууцны бодлогын газрын Хяналтын хорооны хурлын шийдвэрүүд болон 9 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд дахин санал хураасан шийдвэрийг эцэслэж танилцуулахгүйгээс Хот байгуулалт хөгжлийн газар дээр ерөнхий төлөвлөгөө батлагдахгүй байна. Яаралтай танилцуулж, мэдээллээр хангаж,хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөх. Мөн Хяналтын хорооны хурлын шийдвэр болон хуралд эрх нь хөндөгдөж байгаа нөхөрлөлийн төлөөллийг оруулаагүй хуралдаад, танилцах хүсэлт тавихад нууц гээд байна. Хурлын шийдвэр гарснаас хойш бараг 2 сар болох гэж байна. Тиймээс дээр дурдсан материалуудтай танилцмаар байна” гэсэн хүсэлтийг албан бичгээр Д.Сумъяабазарын албатуудад өгч бүтэн 1 сар гаруйн хугацаанд хүлээсэн ч “Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл”-ийн бичиг баримтыг гүйцэд ойлгохгүйгээр яаран, сандран дараах хачирхалтай албан бичгийг өгсөн нь гутамшиг.
Гутамшиг хэмээн хэлсний учир нь бүхэл бүтэн НЗДТГ-ын ахлах зөвлөх, Тамгын газрын дарга И.Баатархүү, Хууль эрх зүйн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч Г.Содбаяр нар нөхөрлөлийн өгсөн албан бичгийн утга санааг гүйцэд ойлгохгүйгээр “Орон сууцны бодлогын газрын Хяналтын хороогоор хэлэлцэх нь зүйтэй” гэх албан бичгийг өгсөн. Энэ нь тэднийг ажилдаа яаж ханддаг төдийгүй өөрсдөд нь итгэсэн иргэдийнхээ итгэлийг хэрхэн яаж хөсөрдүүлдэг юэ гэдгийг харуулах бөгөөд бодитой жишээг доорх албан бичгээс харахад болно.
Тиймээс Д.Сумъяабазар дарга аа, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж буй бичиг үсэг тайлагдаагүй дарга нарыгаа иргэдийнхээ төлөө ажиллаж сурга гэж хэлмээр байна. Эцэст нь ийм л хүнийх рүү сэтгэлтэй хүмүүс 1.5 сая гаруй хүн амтай хотын иргэдийн төлөө ажиллаж буй нь харамсалтай.
Д.Сумьяабазарын ажилгүй “ДАРГА НАР” |
|